← Буцах
Коучинг: Анагаалтын Аудио #2 "Мэдрэмж ба Айдас"

Коучинг: Анагаалтын Аудио #2 "Мэдрэмж ба Айдас"

✨ Яагаад Коучинг хичээл хэрэгтэй вэ

Толин Дасгалыг анхлан хийж байхад учрыг нь олох төвөгтэй эсвэл удаан санагдах боломжтой. Үүнд анги бүрдүүж коучийн зааварчилгаатайгаар хийж буй олон бодит жишээг авах нь ахицийг тань асар хурдлуулдаг. Дадлагажих тусам таны мэдрэмж, энерги, амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирна. Доорх үр дүнгүүдийг тогтмол дадлага хийдэг сурагчид мэдэрч эхэлдэг:

  • Сөрөг мэдрэмжийг хурдан таньж, хөнгөнөөр анагааж сурах.
  • Толин Дасгал нь амархан хийгддэг болж энергийн зарцуулалт багасна.
  • Бүхий л амьдралын асуудлуудыг үр дүнтэйгээр давдаг болох.
  • Амьдралаа яг өөрийн хүссэнээр бүтээх чадалтай болох.
  • Ихэр Дөлийн харилцаанд амжилтыг олох.
  • Ихэр Дөлийн харилцаагаа цэцэглүүлсээр байж мөрөөдлийн хостойгоо хамт мөрөөдлийн амьдралаа бүтээдэг болох.

Нэг цагийн хичээлд сууснаар таны далд ухамсарт анагаалт автоматаар шингэдэг. Анги нь өөрөө таныг анагаана.

💪🏽Толин Дасгал нь яг Тулааны Урлаг шиг

Толин Дасгалыг сурах үйл явц яг тулааны урлагт хичээллэж буй мэт, эсвэл булчин бүтээж бодибилдинг хийж буйтай их төстэй байдаг. Анх Толин Дасгалыг хийж сурч байхад дөрвөн алхам нь их энгийн хэрнэ нэг л эв хавгүй мэт санагдах боломжтой. (Эсвэл яг оноод зөв хийчих ч бас боломжтой.) Тэгэхлээр Толин Дасгалыгаа оролдлого бүр дээрээ амжилттай хийдэг болохын тулд танд ердөө дадлага ба жишээнүүд гээд энэ хоёр зүйл хэрэгтэй юм. 
- Дадлага: Та өөрөө биеэ дааж өдөрт нэг толин дасгалыг, тусдаа бэлдэж гаргасан толин дасгалын дэвтэр дээр бичиж хийдэг байх нь маш сайн. Үүнд 5 орчим минут л зарцуулагддаг.
- Жишээ ба Судалгаа - Коучинг ангид сууж бусдыг анагаалт авч толин дасгалаа зүгшрүүлж буйг сонсох. Ийм олон жишээг олж сонсох тусам л сайн. Нэг жишээгээ олон удаа сонсож сонсох бүрдээ өөр нэгэн зүйлийг ойлгож авах бас боломжтой байдаг. Иймд ангиудаа хүссэн үедээ давтаж сонсоод үр шимийг аваад байх боломжтой юм. Үүнээс жишээ хүн нь юуг анагааж байна тэр анагаалт танд бас эерэгээр нөлөөлж байдаг давхар том ашигтай. 

🎧 Аудио бичлэг ба зөвшөөрөл
  • Энэхүү анги аудио хэлбэрээр бичигдэж хадгалагдана. (Видео дүрс бичлэг хийгдэхгүй.)
  • Та төлбөр төлж, бүртгүүлснээр өөрийн оролцооны аудио бичлэгийг өгөхийг зөвшөөрсөнд тооцогдоно.
  • Бичлэгийг коуч хадгалж, сургалтын зорилгоор ашиглах эрхтэй.
  • Бичлэгийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Та олон нийтэд ил болгохгүй.
⚖️ Энэ хичээл нь дараах зүйл биш
  • Хувийн мах биеийн эмчилгээ эсвэл бусад мэргэжлийн сэтгэлзүй сэтгэлзүйчийн анагаалт биш.
  • “Бүхнийг шууд нэг дор нь өөрчлөх” амлалт биш.
💞 Толин Дасгал ба Ихэр Дөл

Толин Дасгал бол Ихэр Дөлийн харилцаанд үүсдэг сорилтуудыг давах хамгийн үр дүнтэй арга юм. Ихэр Дөлийн холбоонд амар тайван, амжилттай харилцаа бүтээх гол түлхүүр бол Толин Дасгал. Энэ хичээлүүд Ихэр Дөлийн харилцаанууд дахь садаа блокнуудыг арилгахад түргэвчилж өгнө.

⚖️ Дүрмүүд
  • Хичээлийг видео эсвэл зураг бичлэг хэлбэрээр хадгалахыг хориглоно. Энэ нь ангийн аюулгүй, нээлттэй уур амьсгалыг хамгаалахад чухал.
  • Толин Дасгал хийх үед хөнгөн транс төлөвт ордог тул гадуур явах, жолоодох үед оролцох нь аюултай. Ийм тохиолдолд таны оролцоог ангиас гаргах арга хэмжээ авна.
  • Хэн нэгнийг шүүх, дайрах, доромжлох, халдлага бүхий үг хэллэг хэрэглэхийг хориглоно. Хэрэв анхааруулга өгсний дараа дахин зөрчил гарвал ангиас гаргах эрх коучид бий.
  • Энэ дүрэм нь voice, чат, видео бүх горимд адил үйлчилнэ.
  • Хичээлийг авсанаар дээрх дүрмүүдийг зөвшөөрсөнд тоооцогдоно.

Бүртгэл🌿

Хичээлдээ суухад Zoom хэрэг болно. Энэ бүтээгдэхүүнийг авсны дараа "Дэлгэрэнгүй" дээр дараад ороход бүртгэлийн заавар дэлгэрэнгүй байгаа. 

Хэрвээ та хичээлийг авсан хэрнэ дахин "Худалдаж Авах" гэж гарч ирээгүй бол sonosahius.com веб-дээ нэвтрээгүй байна гэсэн үг юм. 

45,000.0 ₮