Ихэр Дөл бол таны жинхэнэ хань – Хорвоо ертөнцөөс бүтээж өгсөн, зөвхөн танд зориулагдсан ганц л мөнхийн хос тань юм. Та хоёр яг адилхан сүнсний бүтэцтэй бөгөөд зөвхөн энергийн туйлаар л ялгаатай — нэг нь эрэгтэй туйл, нөгөө нь эмэгтэй туйл. Та хоёр мөнхийн нэгдэлд байхаар бүтээгдсэн.
Танд Ихэр Дөл зөвхөн танд зориулагдсан, та зөвхөн түүнд зориулагдсан. Та хоёрын нэгдэл бол таны хувь заяа юм. Ихэр Дөлийн аян зам бол үлгэрийн дурлалын тухай биш — энэ аян зам бол өөрийн жинхэнэ мөн чанарт эргэн очих гэгээн зам юм. Энэ аян замд таны Ихэр Дөл байнга хамт, хажууд тань алхаж байдаг.
Ихэр Дөлийн тухай Бодит үнэн:
- Та хоёр бол нэг ухамсар юм. Таны мэдэрч буй зүйлийг тэр ч бас мэдэрнэ. Таны эдгээж буй зүйлийг тэр шууд тусгаж өгнө.
- Нэгдэл бол зайлшгүй юм. Та хайрыг сонгож, айдсыг суллах тусам Таны Ихэр Дөл танд биеэр ойртдог.
- Ахилт бүр нь дотроо байдаг. Ихэр Дөлөө хөөх, эрэх эсвэл ятгах шаардлагагүй — харин өөрийн дотоод мэдрэмжүүдтэй тулж ажиллахад л хангалттай.
- Ихэр Дөл нь танаас хэзээ ч салж чадахгүй. Салалт гэдэг бол эдгээх ёстой дотоод шархнаас үүссэн хий хоосон итгэл төдий юм.
Ихэр Дөлтэйгөө уулзах үед юу тохиодог вэ?
- Эхэндээ Ихэр Дөлтэйгөө уулзахад ид шидийн мэт бас гэртээ ирсэн мэт санагдана. Үүний яг дараанаас сэтгэл доторх шарх, айдас, хуучин хэрэгцээгүй үзэл бодол итгэлүүд хүчтэйгээр булгилж гарч ирнэ.
- “Зугтаагч/Хөөгч”, ghosting буюу холбоо тасрах зэрэг үзэгдлүүд бас тохиож болзошгүй. Гэхдээ энэ нь яг үнэндээ бол: Тэр танаас огт зугтаагаагүй — таны дотоод өөрийн өөртэйгөө зөрчилдөх үл нийцлийг л харуулж буй төдий юм.
Бүх хүчтэй, өдөлт ихтэй мэдрэмжүүд бол ердөө таны өөрийгөө илүү гүн хайрлах урилга юм. Ихэр Дөлийн нэгдэлд хүрэх цор ганц түлхүүр бол гадна хийх үйлдэл, бие авч явах байдал биш — дотроосоо өөрийгөө таних, өөрийгөө анагаах, өөрийгөө олоход байх билээ.
Толин Дасгал (Mirror Exercise)
Толин Дасгал гэдэг нь 4 алхамтай, гүн анагаалтийн хэрэгсэл бөгөөд таны амьдралын туршид тохиох хүчтэй мэдрэмжүүд болон онц онцын бус бүхий л асуудлууд дээр ашиглаж танд анагаалтийг авчирна.
Толин Дасгалыг тогтмол хийж дадлагажих тусам таны дотоод амар амгалан бүрэлдэж, Ихэр Дөлөө нь таны зүг татагдахад шууд хурдан нөлөөлдөг.
*Дээрх мэдээллийг, Дэлхий дээрх шилдэг Ихэр Дөлийн аян замналын сургууль болох www.TwinFlamesUniverse.com ноос орчуулан тавьсан билээ.
TFU руу!Одоо Яах Вэ?
Ихэр Дөлийн аян замналд амжилтыг олох нь хэцүү санагдаж болох ч та шийдээд, хичээл зүтгэл гаргавал 100% биелдэг бүтдэг аян замнал юм. Дараах хоёр зүйл дээр төвлөрөөрэй:
- Судалгаа.
- Анагаалт.
Анагаалтийн хувьд Толин Дасгалын дадлагад тань хань болж, анагаалтийг нь эрчимжүүлэх коуч авах нь шилдэг арга байх болно.
Судалгааны Материалуудад Нэвтрэх