Коучинг: Анагаалтын Аудио #1 "Толин Дасгалын Танилцуулга"
1 цагийн бүлгийн сургалтийн бүтэн үнэ — ₮90,000.
Одоогоор 50% хямдралтай байгаа.
Толин Дасгалын дадлагыг авч чадвараа хөгжүүлэнгээ нэг цагийн турших анагаалтыг авах анагаалтын хичээл.
- Zoom-р явагдана, нэрээ нууцлах боломжтой.
- Бичигдсэн хоолойг нууцлаж өгнө.
- Аудио бичлэгтэй бөгөөд дараа нь дахин сонсох боломжтой.
- Анхлан ба Дунд шатны хүмүүст тохиромжтой.
- Ахисан түвшний сурагчид дадлагын сангаа нэмэгдүүлэх зорилгоор авч болно.
✨ Яагаад Коучинг хичээл хэрэгтэй вэ
Толин Дасгалыг анхлан хийж байхад учрыг нь олох төвөгтэй эсвэл удаан санагдах боломжтой. Үүнд анги бүрдүүж коучийн зааварчилгаатайгаар хийж буй олон бодит жишээг авах нь ахицийг тань асар хурдлуулдаг. Дадлагажих тусам таны мэдрэмж, энерги, амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирна. Доорх үр дүнгүүдийг тогтмол дадлага хийдэг сурагчид мэдэрч эхэлдэг:
- Сөрөг мэдрэмжийг хурдан таньж, хөнгөнөөр анагааж сурах.
- Толин Дасгал нь амархан хийгддэг болж энергийн зарцуулалт багасна.
- Бүхий л амьдралын асуудлуудыг үр дүнтэйгээр давдаг болох.
- Амьдралаа яг өөрийн хүссэнээр бүтээх чадалтай болох.
- Ихэр Дөлийн харилцаанд амжилтыг олох.
- Ихэр Дөлийн харилцаагаа цэцэглүүлсээр байж мөрөөдлийн хостойгоо хамт мөрөөдлийн амьдралаа бүтээдэг болох.
Нэг цагийн хичээлд сууснаар таны далд ухамсарт анагаалт автоматаар шингэдэг. Анги нь өөрөө таныг анагаана.
💪Толин Дасгал нь яг Тулааны Урлаг шиг
Толин Дасгалыг сурах үйл явц яг тулааны урлагт хичээллэж буй мэт, эсвэл булчин бүтээж бодибилдинг хийж буйтай их төстэй байдаг. Анх Толин Дасгалыг хийж сурч байхад дөрвөн алхам нь их энгийн хэрнэ нэг л эв хавгүй мэт санагдах боломжтой. (Эсвэл яг оноод зөв хийчих ч бас боломжтой.) Тэгэхлээр Толин Дасгалыгаа оролдлого бүр дээрээ амжилттай хийдэг болохын тулд танд ердөө дадлага ба жишээнүүд гээд энэ хоёр зүйл хэрэгтэй юм.
- Дадлага: Та өөрөө биеэ дааж өдөрт нэг толин дасгалыг, тусдаа бэлдэж гаргасан толин дасгалын дэвтэр дээр бичиж хийдэг байх нь маш сайн. Үүнд 5 орчим минут л зарцуулагддаг.
- Жишээ ба Судалгаа - Коучинг ангид сууж бусдыг анагаалт авч толин дасгалаа зүгшрүүлж буйг сонсох. Ийм олон жишээг олж сонсох тусам л сайн. Нэг жишээгээ олон удаа сонсож сонсох бүрдээ өөр нэгэн зүйлийг ойлгож авах бас боломжтой байдаг. Иймд ангиудаа хүссэн үедээ давтаж сонсоод үр шимийг аваад байх боломжтой юм. Үүнээс жишээ хүн нь юуг анагааж байна тэр анагаалт танд бас эерэгээр нөлөөлж байдаг давхар том ашигтай.
⚖️ Энэ хичээл нь дараах зүйл биш
- Хувийн мах биеийн эмчилгээ эсвэл бусад мэргэжлийн сэтгэлзүй сэтгэлзүйчийн анагаалт биш.
- “Бүхнийг шууд нэг дор нь өөрчлөх” амлалт биш.
💞 Толин Дасгал ба Ихэр Дөл
Толин Дасгал бол Ихэр Дөлийн харилцаанд үүсдэг сорилтуудыг давах хамгийн үр дүнтэй арга юм.
Ихэр Дөлийн холбоонд амар тайван, амжилттай харилцаа бүтээх гол түлхүүр бол Толин Дасгал. Энэ хичээлүүд Ихэр Дөлийн харилцаанууд дахь садаа блокнуудыг арилгахад түргэвчилж өгнө.