← Буцах
Коучинг Дадлага: Анагаалтын Аудио #6 "Өөрийгөө харах"

Коучинг Дадлага: Анагаалтын Аудио #6 "Өөрийгөө харах"

Энэ хичээл нь ДАДЛАГА юм. Толин Дасгалыг сурах заавар нь цогцоороо бичлэг ба текст хувилбараар ҮНЭГҮЙ бэлэн бий юм шүү. Толин Дасгалаа бие дааж хийж үзээд таалагдаж үр дүн мэдрэгдсэний дараа энэ төлбөртэй дадлагыг аваарай: Холбоос

🤍Энэ дадлагын талаар:

Энэ хичээлээр өөрийгөө болон амьдралыг үнэнээр нь харах тал дээр нэмэртэй анагаалтууд явагдсан. Хичээлээр анагааж буй зүйлсийг та яг дагаад хийж болно, судлаад хөнгөнөөр сонсож болно. Хичээлээ олон дахин давтан сонсож олон удаагийн анагаалт авах боломжтой. Дадлагын үнэ нь одоогоор хямдралтай байгаа.

Нэг хичээлийг сонссоны дараа өөрийгөө амрааж дадлагаа шингээх шаардлагатай. Шингээгээгүй бол дараагийн анагаалтыг хийхэд хүнд, хэцүү мэдрэгдэх боломжтой. Их унтах, юунд ойлгомжгүй зүйлд бухимдах нь шингээлт явагдаж анагаалт нь бодитшож буйн шинж юм. Шингээлтийг чангааж эсэргүүцэх тусам удааширна. Үүнд хурдандаа 20 минут, удаандаа 2 өдөр зарцуулагдах боломжтой.

✨Толин Дасгалын ач холбогдол:

Толин Дасгал нь таны амьдрал дахь сөрөг цэнэгүүдийг анагаадаг хүчтэй хэрэгсэл юм. Толин Дасгалын нь өөрөө энгийн ба дөрөвхөн алхамтай, 5 орчим минут л шаардагддаг.

Толин Дасгалыг тууштайгаар дадлага болгож хийх тусам таны амьдралаа өөрөө зохицуулж залах чадвар, манифестийн чадвар, амьдралын үнэнийг олж харах чадвар, хувийн хүч чадал г.м. маш чухал зүйлс хөгждөг. Толин Дасгалаар олж авсан хүч чадлаар та өөрийн амьдралыг хүссэнээрээ бүтээнэ.

Толин Дасгалыг тууштай хийх тусам таны анагаалтын чадвар нэмэгдэж Толин Дасгал нь илүү амархан ба илүү оновчтой болсоор л байна.

Толин Дасгалаар дадлагажих тусам таны мэдрэмж, энерги, амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирна. Доорх үр дүнгүүдийг тогтмол дадлага хийдэг сурагчид мэдэрч эхэлдэг:

  • Сөрөг мэдрэмжийг хурдан таньж анагааж сурах.
  • Бодит асуудлуудыг үр дүнтэйгээр давах чадвартай болох.
  • Юмс бүрийн үнэнийг олж мэдэх.
  • Амьдралаа яг өөрийн хүссэнээр бүтээх эрх чөлөөтэй болох.
  • Мөрөөдлийн хос буюу Ихэр Дөлтэйгөө учрах, нийлэх, амьдралаа хамтдаа амгалангаар бүтээх боломжтой болох. (Ихэр Дөлийн талаар тайлбар: Холбоос )

☘️ Дадлагаа яаж үзэх вэ?:

Энэ бүтээгдэхүүнийг авсны дараа шууд та хичээлүүддээ нэвтэрнэ. Хичээлүүдээ дараах хоёр байдлаар сонсоорой. (Толин Дасгалыг хийж буй хүнийг "Төлөөлөгч" гэж нэрлэе.)

  1. Хөнгөн сонсох - Төлөөлөгч анагаалт хийж байгааг нь шинжиж сонсох нь таны өөрийн толин дасгалыг хийх чадварт ашигтай байх болно.
  2. Хамт анагаах - Төлөөлөгчийн хийж буй анагаалтыг нь яг адилаар дагаад хамтдаа анагааж болно. Ингэснээр тухайн анагаалтын үр шим бас танд ноогдоно. Олон удаа давтан анагаах боломжтой.

⚖️ Энэхүү хичээл нь дараах зүйлсийг агуулахгүй болно. Үүнд:

  • Бие эсвэл сэтгэцийн эмчилгээ биш бөгөөд орлохгүй.
  • “Бүхнийг шууд нэг дор нь өөрчлөх” ид шид биш.

✅ Худалдан авснаар

Та дээрх текстийг БҮРЭН уншиж танилцсан бөгөөд бүрэн зөвшөөрч байна гэж үзнэ.

  • Ямар ч тохиолдолд төлбөрийн буцаалтгүй.Бусдад нэвтрүүлэн түгээх хатуу хориотой!

Хэрвээ та хичээлийг авсан боловч дахин "Худалдаж Авах" гэж гарч ирээд байгаа бол sonosahius.com веб-дээ зөв имэйлээр нэвтэрсэн эсэхээ шалгаарай.

45,000.0 ₮