← Буцах
[Үнэгүй] Энергийн мэдрэмж сайжруулах дасгал "Гэрлэн Бөмбөлөг" (Анхан шат)

[Үнэгүй] Энергийн мэдрэмж сайжруулах дасгал "Гэрлэн Бөмбөлөг" (Анхан шат)

Шид, далд ертөнц, энерги гэх мэт зүйлс үнэн ба бодит гэдгийг баттайгаар газардлагатайгаар олж мэдэхийн тулд ердөө удаан хугацааны тууштай дадлага туршлага л хэрэгтэй билээ. Түр зуурын хүчтэй догдлуулсан "том" мэдээллүүд их хөөрөлд хүргэх бөгөөд дорвитой бодит баталгааг олгодоггүй билээ.

Энэ дасгал нь энергийг мэдэрч сурахад туслах хөнгөн, аюулгүй, анхан шатны бясалгал юм. Хоёр алганы дотор гэрлэн бөмбөлөг үүсгэн мэдрэх талаар бясалгал юм. Үнэгүй.

"Гэрлэн бөмбөлөг" – Бясалгалын энгийн заавар

Бэлтгэл

Орчин: Амар амгалан, тайван орон зайг сонгоорой. Гэрэл заавал бүдгэрсэн байх албагүй.

Биеийн байдал: Нуруугаа цэх, мөрөө сул тавиад тухтай суу. Гараа өвдөг дээрээ амраах эсвэл хоёр алгаа хооронд нь бага зэрэг зайтайгаар өөд өөдөөс нь харуулж барина.

Амьсгал: Биеэ бүрэн амраахын тулд 2-3 удаа гүнзгий, удаан амьсгал аваарай.

Гартаа гэрлэн бөмбөлөг мэдрэх нь – Бясалгалын энгийн заавар

Энэхүү бясалгал нь алган дээрээ анхаарлаа төвлөрүүлж, энерги болон дотоод ухамсараа мэдрэх маш энгийн арга юм. Хэрэв та өмнө нь хэзээ ч бясалгал хийж байгаагүй бол энэ дасгал танд нэн тохиромжтой. Энерги, зөн совин болон нарийн мэдрэмжүүд нь хийсвэр зүйл биш юм. Үүнийг бодитоор мэдрэх эхний алхам бол анхаарлаа нэг цэгт барьж, биеийн мэдрэмжүүдээ ажиглаж сурах явдал юм. Хэрэв энэ дасгал танд таалагдаж байвал тогтмол хийж, өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгоорой.

Бэлтгэл

Орчин: Амар амгалан, тайван орон зайг сонгоорой. Гэрэл заавал бүдгэрсэн байх албагүй.

Биеийн байдал: Нуруугаа цэх, мөрөө сул тавиад тухтай суу. Гараа өвдөг дээрээ амраах эсвэл хоёр алгаа хооронд нь бага зэрэг зайтайгаар өөд өөдөөс нь харуулж барина.

Амьсгал: Биеэ бүрэн амраахын тулд 2-3 удаа гүнзгий, удаан амьсгал аваарай.

Хэрхэн хийх вэ?

1. Анхаарлаа гартаа төвлөрүүл Анхаарлаа алган дээрээ зөөлөн хандуул. Ямар нэгэн зүйл мэдрэх гэж хичээх хэрэггүй, зүгээр л анхаарлаа тэнд байлгаарай.

 2. Эхлэл Хоёр гарын хуруунуудаа хүргэхгүйгээр 1см орчим зайнд бариарай. Хуруунуудын хооронд зөөлөн дулаан элч эсвэл зөөлөн эрвэгнэх гэх мэт үл ялиг мэдрэмжүүд үүснэ.

3. Гэрлэн бөмбөлөг төсөөл Одоо хуруунуудаа алгуурханаар холдуулж хоёр алганы тань хооронд жижигхэн, зөөлөн гэрлэн бөмбөлөг бүрэлдэж байна гэж төсөөлөөрэй. Гэрлэн бөмбөг нь теннисийн шар бөмбөгний хэмжээтэй. Дүр зураг заавал тод байх албагүй. Энэ нь төсөөлөх гэхээс илүүтэйгээр мэдрэх бясалгал юм.

3. Мэдрэмжийг ажигла Үргэлжлүүлэн ердийнхөөрөө амьсгалж, гарт тань төрж буй аливаа мэдрэмжийг анзаараарай. Та дулаан оргих, ирвэгнэх, хөнгөн болохыг мэдэрч магадгүй, эсвэл юу ч мэдрэгдэхгүй байж болно. Эдгээр хариу үйлдлүүд бүгд хэвийн зүйл.

Нэмэлт зөвлөгөө:
- Хоёр алгаа зөөлөн нааш цааш болгож үзээрэй. Бөмбөг хэлбэлзэж түлхэж байна уу?
- Амжилттайгаар мэдэрсэн бол энэ гэрлэн бөмбөлөгийг гое өнгөтэй болгож болно.
- Цав цагаан эсвэл алтан шар өнгөтэй бөмбөлөгийг биедээ шингээж авах эсвэл тахил болгон өргөж болно. (Нар сарандаа, хайртай бурхандаа)

Энэ дасгалыг тогтмол бусаар хүссэн үеэдээ хийнэ.

Бүрэн заавар нь болсон бөгөөд төлбөр төлөх шаардлагагүй.
Төлсөн төлбөрийг хандив гэж хүлээж авах болноо.  

1,110.0 ₮