![Таро Мастеркүрс (Tarot Mastercourse) [Vas Arcana] (11 цаг)](/static//uploads/2-Thumb.jpg)
Таро Мастеркүрс (Tarot Mastercourse) [Vas Arcana] (11 цаг)
Мастеркүрс нь Таро-г сурах шилдэг аргуудыг багтааснаас гадна бүхий л Таро арчилгаа, цэвэрлэгээ, боломжит аюул, сууриа баттай цэвэрхэн тавих г.м бүх мэдээллүүдийг эхнээс нь бүрэн цэгцтэйгээр өгөх учир ямар ч туршлага шаардахгүй.
Энэ Мастеркүрс нь таны Таро чадварын одоогийн түвшинийг үл хамааран, таны мэдлэгийг улам хурцлаж чадвар авьяас билгийг тань дараагийн түвшинд хүргэж өгч чадна. Бас хэрэв та хувийн Таро бизнестэй болох хүсэлтэй бол үүнд нь бүрэн бөгөөд дэлгэрэнгүй туслаж өгөх болно. Ингэснээр нийгэмд ээлтэйгээс гадна танд өөрт ч үр шимтэй Тарогийн замналд гарах боломжтой.
Мастеркүрс нь танд Таро яаж ажилладаг талаар; эерэг суваг, сөрөг сувгийн мэдээллийг ялгах чадвар, сөргийг нь авсан бол үүнээс өөрийгөө хамгаалах цэвэрлэх талаар; танд Тарог хүргэж буй хүмүүс ямар үйл явцыг туулдаг талаар; Асуултаа яаж дэвшүүлбэл хамгийн үр шимтэй байдаг талаар; Хариулж болдог асуулт болдоггүй асуулт г.м. зүйлсийг бүрэн зааж өгнө.
Мастеркүрс нь Таро чадвараас гадна зөн билгийн чадварыг яаж хөгжүүлдэг, яаж нээдэг, яаж торддог гэх мэдээллүүдээр арвин. Таро уншлага хийнээ гэдэг нь өөрөө зөн билигтэйгээ тулж ажиллах нэгэн л хэрэгсэл учир зөн билгийн талаарх мэдээллийг мэдэхгүйгээр Тарог сайн ойлгох хэцүү билээ. Таро бизнес гэх их "материаллаг" сэдэв дурдагдаж байгаа талбарт ч гэсэн голцуу сүнсний ертөнц, далд энергийн солилцоо, баланс, сөрөг эерэг карма гэх маш чухал ойлгогдохуунууд нарийн яригдана. Мастеркүрс нь таныг шид болон зөн билгийн ертөнцөд сайн танилцуулж өгч зөн билгээ нээх баттай алхмуудыг өгч чадна.
Таро, Энерги, Сахиус гэх зүйлсүүд яг юу вэ, яаж үйлчилдэг, яаж оршдог, ямар зарчимтай байдаг вэ гэдгийг танд энэ Мастеркүрс нь маш нарийн хэлж танилцуулж өгөх тул хэчнээн та өөрөө итгэдэггүй ч байсан гэсэн логик дээр суурилсан, skeptic хүмүүст наалдахуйц судалгаа ч болж чадна.
Амьдралынхаа бүх асуудлыг хурдан гялс шийдэх "шидэт ерөндөг, хурдан гарц гаргалгаа" хайж буй бэлэнчилсэн хүмүүст харин тохирохгүй. Тарод итгэхийг хүсдэггүй бөгөөд сүнслэг зүйлсийг няцаах "шашинтай" хүмүүст огт таарахгүй.
Дүрмүүд:
Буцаалт байхгүй.
"Player error" гарсан бол Vimeoтой холбогдоход нь дэмжиж өгөх тул мэдэгдэнэ үү. Player Error гарах шалтгаан: VPN. Ажлын нэт ажилтай хамааралгүй зүйлсийг хаасан байх. Нетийн хувийн доголдол г.м.
Үзэх эрхийг аваагүй хүнд тараавал оюуны өмчийн хулгай доор багтахыг сануулж байна. Энергийн өрөнд орох аюул бас бий.
Мастеркүрс нь дараах төрлийн (бас бусад төстэй) зүйлсийг амлаагүй болно:
Эмгэг анагаагдах, сэтгэлзүй дээрдэх, заяаны хүнтэй учирах, үйлийн үр арилах нэмэгдэх, баяжиж машин байртай болох, хий юм хардаг сонсдог болох г.м. Энэ мастеркүрсэд бусдыг болон өөрийг гэмтээх/хараах/ашиглах төрлийн зөвлөгөө огт байхгүй болно.
Мастеркүрсэд заасан хичээлээр та сөрөг зүйлсийг хийсэн бол бид үүнд хариуцлага тооцохгүй бөгөөд энэ нь 100% таны сонголттой холбоотой байх болно. Мастеркүрсийн зорилго нь Таро чадварыг нь нээх, таны хувийн хүч чадал эрх чөлөөг нэмэгдүүлэх талаар байгаа. Бусдыг хохироох г.м. зүйлс багтаагүй бөгөөд суртвалчлаагүй болно.
Таны сурлагад өндрөөс өндөр амжилтыг хүсье <3