
Хараал Тайлах Сижил / Cursebreak sigil
Шидийн олон жилийн туршлагатай Соно ба David нар хамтран өөрсдийн биеэр энэхүү сижилийг сэтгэлээ бүрэн дүүрэн шингээж, нарийвчлан няхуур ажиллаж танд зориулан бүтээж өглөө. Хараалд их, бага хэмжээгээр өртсөн хүмүүс цөөнгүй байсан тул энэ Сижилийг бүтээсэн юм. Тус Сижил нь үнэгүй бөгөөд хүссэн хүн бүр ашиглах боломжтой. Энэхүү Сижилийг ашиглахад элдэв аюул, эрсдэл учрахгүй байхаар бүтээсэн билээ.
Анхны удаа Сижил ашиглаж үзэж байгаа бол Сижилийн энергиэс сүрдэж айж болзошгүй. Энэ нь дасаж эхэлж буйн шинж л учир бүү санаа зовоорой. Өөрийгөө хүчлэхгүйгээр, биед амар хийх нь хамгийн зөв юмаа.
Сижилийг ашиглах бол шууд эндээс уншиж эхэлнэ үү!
Унших сурах зүйл багагүй байж мэднэ шүү.
Сижилийн зураг ба хараал тайлах талаар тайлбар бичлэг доор хавсаргалаа, заавал үзнэ үү. Дуут тайлбар хамт явах тул ашиглаж буй төхөөрөмжийн дууг нь нээж өгөөрэй.
Бичлэгийг үзэх. Сижилээ авах!
Бичлэгийг үзэх. Сижилээ авах!
Бичлэгийг үзэх. Сижилээ авах!
Сижилийг цэнэглэх
Сижилийгээ цэнэглэж идэвхижүүлэхэд гурван алхам л орно:
1. Идэвхижүүлэх (өгүүлбэрээр)
2. Цэнэг өгөх (мэдрэмжээр)
3. Мартах (ажлыг нь тайван хийлгэх)энэ гурван алхам болсон байхад Сижил нь хангалттай ажиллах болно.
Дагаад л хийхэд болох алхмууд:
0. Бэлтгэл алхам: Сижилээр биелүүлэх хүслээ 1-2 өгүүлбэр болгож тодорхой бичнэ. (Ирээдүй цагт бус одоо цагт бичих нь маш чухал)
Хараалыг тайлахад ашиглаж болох бэлэн өгүүлбэр: "Би бүх сөрөг энергиэс бүрэн чөлөөлөгдөж амар амгалан ба аз жаргалтай, сэтгэл хангалуун, амьдрал дүүрэн байна. Сөрөг энерги бүр би болон миний хайрт улсуудаас ойгдоод буцаад явдаг."
1. Сижилийн дүрс рүү ширтэнгээ дээрх өгүүлбэрийг эсвэл өөрийн зохиосон өгүүлбэрийг хэлж өгнө. (идэвхижүүлэлт)
2. Сижил биелэх мөчийг төсөөлж, тухайн үед мэдрэх гое мэдрэмжүүдийг мэдэрнэ. Мэдэрч дуусаад мэдрэмжийг Сижилдээ шингээнэ. (цэнэглэлт)
3. Сижилийгээ дараагийн цэнэглэлт хүртэл мартаж орхиж өгнө.Тэргэл Сартай өдөр/орой цэнэглэх нь хамгийн үр дүнтэй. Сардаа нэг удаа цэнэглэнэ.
Та энэ Сижилийг хүнд мэдрэмжтэйгээр, эсвэл айдастайгаар бүтээхэд нээх буруутах зүйл байхгүй. Гэхдээ сар бүр идэвхитэйгээр цэнэглээд яваад байгаарай, цэнэглэх бүрдээ өмнөхөөсөө арай бага айдастайгаар болж цэнэглэж байвал энэ нь таны хувийн том амжилт юм. Огт айдасгүйгээр ба сэтгэл дүүрнээр цэнэглэж чадвал энэ нь Сижилийг нь асар хүчтэй болгож өгөхөөс гадна Сижил нь таны энэ насны үүрдийн хамгаалагч болоод насан туршид нь амьдралд нь үйлчлээд байж байх боломжтой юмаа (та сонголтоо өөрчлөх хүртэл юм. Сонголтоо өөрчлөнө гэдэг нь хараалыг хүлээн зөвшөөрөх эсвэл сөрөг энергийг өөртөө наах сонголтыг хэлж байгаа)
Та энэ Сижилийг толин дасгалтай хамтаар хийвэл Хараал таны амьдралд тэсэж чадахгүй юм. Толин дасгал нь гэхдээ танаас идэвхи ба дадлагыг шаардана, тогтмол олон удаа хийнэ гэхдээ Толин Дасгал нь хараалыг анагаахаас гадна гайхамшигт шагналуудыг дагуулж ирдэг.
Сижил нь бол сардаа ганц удаа цэнэглэж болох биед амар арга юм, гэхдээ биелэх үедээ онцын шагналыг авчрахгүй, зүгээр л нэг мэдэхэд их л амар амгалан, хараалгүй болчихсон байх болно.
Энэ сижилийг ашиглах нэмэлт заавар
- Сижил нь хараалыг тайлахаас гадна таны хил хязгаарыг хамгаалах загвартай бүтээгдсэн тул давхар ач тустай.
- Сижилийг цэнэглээд дэмий өдрүүд: Хагассайн, Мягмар.
- Бүтэн сар гарах үед өдөр хамаарахгүй цэнэглэх хэрэгтэй.
- Нарны энерги, нарны зураг, нарны руна, нартай холбоотой бүх зүйл энэ Сижилд нэмэлт хүчийг өгнө.
Нарны энергитэй өдөр нь Бүтэнсайн өдөр байдаг, нарны цагийг дараах холбоосоор харж болдог бөгөөд нарны цаг нь дараах тэмдэгт / нэршилтэй байгаа. (Sun ☉).
Өдөр бүрийн гарагсын цагийг харах холбоос.
- Сижилийг лаа, чуулуу, эсвэл ургамлын навч, модны холтос дээр сийлж байгаад дээр зааснаар ашиглаж болно.
- Энэ Сижил дээр Руна нэмж шид болгохыг зөвлөхгүй, учир нь шидийг эерэг зүйлс дээр хийх нь л тохиромжтой. Харин хараал арилгах тал дээр 100% эерэг ба хөнгөн мэдрэмжтэйгээр шидийг хийж чадах хүн байхгүй болов уу.
Заавар нь ийнхүү боллоо! Танд өндрөөс өндөр амжилтыг хүсье!!
Асуулт асуух, холбогдох бол sonosahius IG хаяг руу бичээрэй.