
Хайрын Сижил / Love Sigil
Шидийн олон жилийн туршлагатай Соно ба David нар хамтран гараараа энэхүү сижилийг сэтгэл дүүрэн, няхуур нарийнаар танд зориулж бүтээж өгсөн байгаа. Та Сижилээ аваад цэнэглэхэд л болох байдлаар бэлдсэн билээ. Хэрэв та хүсвэл Сижилээ илүү том шид болгож хувиргах бүрэн цогц заавар багтсан.
Энэ Сижилийг Тэргэл сараар нарны цагаар бүтээсэн бөгөөд шударгаар авсан хэн бүхний хайр дурлалын хүслийг нь биелүүлэх болно.
⟡Сайхан, аз жаргалтай, шүүслэг хайр дурлалыг хүсэх хүсэл нь өөрөө гэгээн хүсэл бөгөөд үүнийг Сахиуснууд нь ч маш их дэмждэг. Ихэр Дөлийн харилцааг дуудахад ашиглах боломжтой. Үүний тулд заавал Толин дасгал хийхийг онцгойлон зөвлөж байна.
Толин дасгал ашиглахгүй аваас Сижилийн энергиуд нь таны амьдралын саад тотгорыг сүлжин тойрох тул хүсэл тань биелэхэд хугацаа шаардагдах боломжтой. Биелэх магадлал огт байхгүй (0% магадлалтай) зүйл дээр Сижил ба Шид нь нэмэргүй юмаа.
(Толин Дасгалын талаар мэдээлэл авах бол энд дарна уу)
Сижилийн хүслийгээ хүсэж буй үр дүнийн цаг хугацаандаа тулгаж бус, биелэх хангалттай хугацаа өгч цэнэглэх хэрэгтэй юм шүү (дор хаяж ажиллах 1 сарын хугацаа)
Бүтээгдэхүүнийг авснаар та дараах зүйлсэд нэвтрэнэ:
- Сижил (Тусгай огноогоор ба түвшин өндөр аргачлалаар нарийн бүтээсэн)
- Сижилийг ашиглах бүрэн заавар.
- Сижилийг хүчит шид болгох заавар:
- Аура цэвэрлэгээ ба хамгаалалт заавар.
- Шидийн энерги босгох заавар.
- Руна ашиглах заавар.
- Нэмэлт хүчийг өгөх шидэт аргуудын тайлбар ба заавар.
Сижил нь буруутах боломжгүй байдлаар хамгаалагдаж бүтээгдсэн байгаа. Зөв хийвэл нөлөө нь өндөр, буруу хийвэл хүч нь саармагжих төдий л байх болно. Энэ Шид нь хараал болж хувирах боломжгүйгээр бүтээгдсэн байгаа.
Төлбөр төлөлгүй бусдаас дамжуулан авсан хүнд Сижил нь үйлчилэхгүй болохыг анхаарна уу.
Анхны удаа Сижил ашиглаж үзэж байгаа бол Сижилийн энергиэс сүрдэж айж болзошгүй. Энэ нь дасаж эхэлж буйн шинж л учир бүү санаа зовоорой.
⟡Өөрийгөө хүчлэхгүйгээр, биед амраар ба бараг зугаатайгаар Сижилийгээ сонирхож ашиглах нь хамгийн зөв юм шүү <3