TwinFlameтэйгээ Ярилцах Бясалгал [5 минут]
✧Энэхүү бясалгалыг тогтмол хийх тусам та болон таны ихэр хоёрын хоорондахь телепати чадвар сайжирна. Энэ бясалгалыг тогтмол хийвэл авах ач тусууд:
- Стрессийг намжааж амар амгаланг авчирна
- Ихэр Дөлдөө хэлмээр буй зүйлүүдээ чөлөөтэй хэлж “цээжээ хоосолно”
- Ихэр Дөлийнх нь танд юу хэлмээр байгааг нь сонсоно
- Ихэр Дөл нь угийн тантай хамт байдаг гэдгийг мэдрэнэ
- Таныг Ихэр Дөлтэйгөө биеэрээ хамт байхад нь бэлдэнэ, ичингүйрэл санаа зовнилыг намжаана
- Бясалгал учир бусад бясалгалуудыг хийх чадвар, анхаарал төвлөрөлт, төсөөллийн чадвар, тархины чадварыг дасгалжуулна.
✧Сонирхуулах нэмэлт мэдээлэл:
Ихэр Дөлийгөө танихгүй бөгөөд хэн гэдгийг нь мэдмээр буй хүмүүст манай сургууль буюу TFU энэ бясалгалыг зааж өгч ихэр дөлийг нь амьдралд нь оруулж ирдэг. Энэ бясалгалыг хийсэн хүн бүр Ихэр Дөлийгөө хэн гэдгийг нээх удалгүй хугацаанд олж мэддэг учир ганц удаа хийх нь хангалттай хүчтэй байдаг. Ихэр Дөлийгөө таньдаг болсоны дараа давтан энэ бясалгалыг хийх нь таны Ихэр Дөл та хоёрын нэгнийхээ хажууд биеэ барихвий гэсэн айдсыг анагаагаад зогсохгүй та хоёрт чөлөөтэй ярилцах боломжыг өгдөг нь тогтоогдсон. Нүүр нүүрээ хараад нэгэндээ хэлэхээс хэт их санаа зовсон, ичсэн, хорьж барьсан зүйлсүүдийг энэ бясалгалаар нэгэндээ чөлөөтэй хэлж сонсох боломжтой болдог билээ. Бясалгал нь 5 минут үргэлжлэх бөгөөд Ихэр Дөлийгөө санах бүртээ энэхүү бясалгалыг хийж амар амгаланг авч, сонсмоор буй зүйлсийнхээ хариултуудыг олоорой. Аяндаа та өөрөө биеэ дааж хийж чаддаг болох боломжтой.
✧Хуулийн зүгээс анхааруулах шаардлагатай зүйлс.
Та төлбөр төлснөөр энэ бүх зүйлсийг уншсан бөгөөд зөвшөөрсөн гэж тооцогдоно.
- Энэ бясалгал нь биеийн эсвэл сэтгэлзүйн эмчилгээ биш юм.
- Энэ бясалгал нь ямарваа нэгэн үр дүнг баттай хугацаанд өгнө гэж амлаагүй болно.
- Энэ бясалгал нь аль нэг мэргэжлийн чадвартай холбоотой зүйл биш болно. Эмч эсвэл сэтгэлзүйч гэх мэт.
- Энэ бясалгалтай холбоотой үр дүнд бид хариуцлага тооцохгүй болно. Жишээ: Сонсголын асуудалтай хүн энэ бясалгалыг сонсоод сөрөг мэдрэмж авсан эсвэл бие нь муудсан гэх мэт зүйлсэд бид хариуцлага үүрэхгүй юм.
- Бясалгалыг машин барьж байх үед хийж болохгүй.