33333₮

TwinFlamе Гүн Анагаалтын Бясалгал [10 минут]

✧Энэхүү дасгал нь дотоод хүүхэдтэй нь холбох тул, гүн анагаалтыг хийж үзмээр байгаа эсэхээ та эхлээд хувьдаа сайн шалгаарай. Та өөрийн гүн рүү ороход бэлэн биш гэж дүгнэвэл энэ бясалгал нь хүндээр тусаж сэтгэл хөдлөл тогтворгүйжих боломжтой гэдгийг анхааруулья. Сэтгэл хөдлөл тогтворгүйжсэн тохиолдолд бясалгалын төгсгөлд буй өөрийгөө тайвшруулж газардуулах “5,4,3,2,1” аргыг дагаж хийхийг зөвлөж байна. 

✧Энэ бясалгалыг оролдсоны дараа тогтворгүйжилт нь болихгүй байвал авах боломжтой арга хэмжээнүүд:

  • Толин Дасгал
  • Дуг хийж амрах
  • Хөрс шороо дээр хөл нүцгэн алхах
  • Йог биеийн дасгал
  • Тайван аз жаргалтай хөгжим кино үзэх

✧Бясалгал нь 10 минут үргэлжлэх бөгөөд шаардлагатай үедээ давтан хийж явсаар өөрөө гарших зориулалттай.

Ач тус:

  • Ихэр Дөл нь танаас зугтаад буй гол шалтгааныг илрүүлж, таны хувийн анагаалтад нь гүн нэмэр болно.
  • Та өөрөөсөө нуугаад байсан өөрийн шархнуудыгаа олж харснаар анагаалтыг авах боломжтой болно.
  • Цээжинд чулуу мэдрэгдээд зарим мэдрэмжийг мэдэрч чадахгүй гацаад байгаа үед энэ дасгал тохиромжтой.
  • Гүн анагаалт хийж байна гэдэг нь амьдралын бүхий л талбарын чанар нь дээшилнэ гэсэн үг юм.
  • Хөнгөрч аз жаргал нэмэгдэх болно. (Хэрвээ тогтворгүйжсэн бол тогтворгүйжилтээ анагаагаад дараа нь бэлэн үедээ энэ бясалгалыг дахин оролдож үзээрэй. Тогтворгүйжсэн бол аз жаргалтай болсон бус харин улам уналтад орсон мэт санагдаж болно.)

✧Хуулийн зүгээс анхааруулах шаардлагатай зүйлс.

Та төлбөр төлснөөр энэ бүх зүйлсийг уншсан бөгөөд зөвшөөрсөн гэж тооцогдоно. 

  • Энэ бясалгал нь биеийн эсвэл сэтгэлзүйн эмчилгээ биш юм. 
  • Энэ бясалгал нь ямарваа нэгэн үр дүнг баттай хугацаанд өгнө гэж амлаагүй болно.
  • Энэ бясалгал нь аль нэг мэргэжлийн чадвартай холбоотой зүйл биш болно. Эмч эсвэл сэтгэлзүйч гэх мэт. 
  • Энэ бясалгалтай холбоотой үр дүнд бид хариуцлага тооцохгүй болно. Жишээ: Сонсголын асуудалтай хүн энэ бясалгалыг сонсоод сөрөг мэдрэмж авсан эсвэл бие нь муудсан гэх мэт зүйлсэд бид хариуцлага үүрэхгүй юм. 
  • Машин барьж байхдаа эсвэл эрсдэлтэй ажил, үйлдэл хийж байхдаа бясалгалыг хийж болохгүй.