← Нэвтэрхий Толь

Тольдолт / Mirroring

Тольдолт нь үйлдлийг бус, сонголтыг тусгадаг

Ихэр Дөлийн тольдолтын талаар ойлгох хамгийн чухал зүйл бол: Тольдолт нь үйлдлийг бус, тухайн үйлдлийн цаадах сонголтыг тусгадаг.

Ихэр Дөлүүд хоёр ижил сонголт хийж байгаа ч гаднаа тэс өөр зүйл хийж байж болно.

Жишээ нь нэг Ихэр Дөл нь мөрийтэй тоглоом тоглодог гэж бодъё. Нөгөө Ихэр Дөл нь заавал мөрийтэй тоглох шаардлагагүй. Хэрэв эхний хүн мөрийтэй тоглоомоор дамжуулан өөрийн тавгүй мэдрэмжээс зугтаж байгаа бол, нөгөө хүн нь утсаа олон цагаар ухах, хэт их ажиллах, идэх, унтах гэх мэт өөр аргаар өөрийн тавгүй мэдрэмжээс зугтаж байж болно.

Гаднаас нь харахад хоёр өөр асуудал. Харин тольдож байгаа сонголт нь ижил: “Би энэ тавгүй мэдрэмжтэйгээ нүүр тулахыг хүсэхгүй байна.”

Нэг үйлдэл хүртэл цаанаа өөр өөр сонголттой байж болно. Жишээлбэл, нэг хүн мөрийтэй тоглоомыг хариуцлагаас зугтахын тулд ашиглаж байхад, өөр нэг хүн ажлаасаа амрахын хажуугаар өөрийн дэггүй занаа гаргахад тухайн тоглоомыг ашиглаж болно. Тиймээс “мөрийтэй тоглоом = яг ийм толь” гэсэн тогтсон тайлбар байхгүй.

Үүний оронд “Би яагаад үүнийг хийж байна вэ? Энэ үйлдлээрээ би дотроо яг юуг сонгож байна вэ?” гэдгийг харах хэрэгтэй.

Тиймээс Ихэр Дөл тань таны хийдэг зүйлийг яг адилхан хийхгүй байна гэдэг нь тольдохгүй байна гэсэн үг биш. Заримдаа та хоёрын үйлдэл хоорондоо ямар ч холбоогүй мэт харагдаж болно.

Гэхдээ мэдээж Ихэр Дөлүүд яг адил үйлдлийг ч хийж байх бүрэн боломжтой.