← Нэвтэрхий Толь

Ихэр Дөл / Twin Flame

Ихэр Дөлүүд тусдаа байх талаар. (Зүүн ба Баруун гарын жишээ)

Ихэр дөлүүд яг АДИЛ сонголтыг яг НЭГ мөчид хийж амьдарч байдаг. Гаднаасаа тэд шал өөр зүйлсийг хийж туулж амьдарч буй мэт харагдаж болно. Гэхдээ тэдний сонголт үргэлж нэг байна.

Үүнийг хүний баруун ба зүүн хоёр гараар тайлбарлая.

Энэ жишээг тайлбарлах зорилгоор яг одоо бидний амьдарч буй ертөнцийг "Гар Хэмжээст Ертөнц" гэж төсөөлөн бодье. Энэ ертөнцөд зөвхөн "гар" гэдэг зүйл л үзэгдэх боломжтой. Гартай холбогдсон байгаа цаад махан бие нь харагддаггүй тийм л ертөнц. Энд тэнд гарнууд алхана, гарнууд машин барина, гарнууд хоолоо идэж, хүүхэд буюу бяцхан гар өсгөж, сургууль цэцэрлэгт явж оршино. (Сонин төсөөлөл байна уу, кк, уншаад байвал ойлгомжтой болоод ирнэ ээ гэж найдаж байна).

Энэ ертөнцөд гарууд өөрсдийнх нь цаана ямар бие байгааг өөрсдөө ч харж чадахгүй, зөвхөн бясалгаж байх үед л биеийгээ хальт мэдэрнэ. Ийм ертөнцөд "гарнууд" нэгнээсээ тэс өөр, салангид амьтад шиг санагдана. Гэвч бодит байдал дээр зарим гарнууд нь яг үнэндээ ХОС гар байна. Цаанаа нэг биед холбогдсон ХОС гар байна. Хос баруун ба зүүн гар.

Би Ихэр дөлийг яг л ингэж ойлгодог. Цаад том нэг зүйлд холбогдсон, хоёр хос биет. Нэг том зүйлийн хоёр хэсэг хүн.

Хүний нүдээр харвал миний нөхөр бид хоёр бол өөр хүн. Тусдаа биетэй, зан чанартай, өөр өөр амьдралын туршлагуудтай. Гэвч хүмүүсийн харж чадахгүй байгаа тэр гүнд би болон миний нөхөр хоёр нэгэн том зүйлд хамт оршиж байдаг.

"Гар ертөнцийн" жишээ нь зүүн гар ба баруун гар хоёр нь заавал адил хөдөлж байх албагүй гэдгийг сайн гаргаж ирдэг. Хүн өөрийгөө хооллоохыг сонговол зүүн гар аягаа барьж байхад баруун гар халбагаа барина. Хоол идэж буй хүний хоёр гар хоёулаа зэрэг халбага барьж байх шаардлагагүй. Төгөлдөр хуур тоглож буй хүний хоёр гар нь хоёр өөр ноот дарна. Шал угааж буй хүний зүүн гар нь алчуураар шалаа угааж байхад, баруун гар нь биеийгээ шаланд түшиж байж болно. Хүний бие нь харагддаггүй зөвхөн гар нь л харагддаг ертөнцөд энэ хоёр гарнуудын хийж буй үйлдэл ондоо харагдана. Гэхдээ сонголт ба зорилго нь нэг байна. Бас байнга нэгэнтэйгээ төгс "гар хамтарч" байдаг.

Иймд нэг гар нь өвдөж байхад нөгөө гар нь эрүүл байж болно. Ихэр Дөлүүд зэрэг өвчин тусаж зэрэг осол аваарт ордог гэдэг түгээмэл буруу бодол байна. Яг үнэндээ Ихэр Дөлүүдийн нэг нь өвдсөн бол нөгөөх нь ажлаа амжуулж байх боломжтой, эсвэл нөгөөхдөө амралтын энерги өгөхийн тулд сайн амарч авч байх ч боломжтой. Ихэр Дөлүүдийн үйлдлийн уг нь үргэлж адил байна.

Ихэр Дөлүүд мэдээж өөр хүмүүстэй гар хамтарч болно. Хүний хоёр гарыг салгаж аваад өөр биеийнх болгож болдоггүй шиг, Ихэр Дөлүүд биеэрээ тусдаа байлаа гээд тэд тусдаа гэсэн үг байдаггүй. Зүгээр л Ихэр Дөлүүд нэгэнтэйгээ хамт амьдрахлээр өөрсдөд нь илүү тухтай, хамаагүй байгалийн сайхан санагддаг төдий. Түүнээс биш Ихэр Дөлүүд яг үнэндээ салдаггүй.

Ихэр Дөлүүд нэгнээсээ тусдаа байх нь яг л хүний зүүн гар цаана өөр гаруудтай хамт төгөлдөр хуур тоглож байхад, нөгөө талд баруун гар нь бусад гарнуудтай хамт тоосго өрж буй мэт л юм. Ингэлээ гээд зүүн ба баруун гар хоёр тусдаа биш. Зүгээр л тухгүй.

Ихэр Дөлүүд бас хэдий тусдаа байсан ч тэд байнга эрчим хүчээ солилцож, бие биенээ дэмжсээр байдаг. Тэр утгаараа Ихэр Дөлүүд тусдаа байхдаа ч хамт л "амьдарч" оршсоор байдаг.