Ихэр Дөл / Twin Flame
Ихэр дөлөө таних талаар
Ихэр дөлийгөө танин мэдэх хамгийн баттай ганц арга бол "энэ хүн миний Ихэр Дөл мөн" гэсэн дотоод мэдрэмж л юм. Хэн нэгнийг таны Ихэр дөл мөн гэж нэгмөсөн баталгаажуулж чадах “гадаад” арга байхгүй. Бас Ихэр дөлийн харилцаанууд бүгд адил эхэлдэггүй. Зарим нь цахимаар учирч хамт амьдрахаасаа өмнө олон жилийг алсын зайны харилцаанд өнгөрүүлж болно. Өөр ихэр дөл хос бодит амьдрал дээр бодитоороо уулзаж, маш хурдан дотносож хэдхэн сарын дотор гэрлэж байж болно. Бусад нь эхэндээ эелдэг, тав тухтай найзууд шиг эхэлж, хожим нь л хайр дурлалын харилцаанд орж байж болно. Зарим нь нэгнээсээ хөндий байж, бие биеэ удаан хугацаанд таних тохиолдол ч бий.
Хэрэв танд одоогоор тийм тодорхой мэдрэмж байхгүй байвал хүчлэх хэрэггүй. Зүгээр л зүрхээ дага. Хэнтэй үерхэж хамт баймаар байна үүнийгээ л дага. Өөрийн зүрхний чин үнэнийг хүндлэх нь “Хайрыг сонгож” байгаа хэрэг бөгөөд, Ихэр Дөлтэйгөө нэгдэхэд ердөө хайрыг сонгох л шаардлагатай байдаг. Тийм учир та өөрийн зүрхийг хүндлэж байгаа цагт Ихэр Дөлөөсөө зөрөхгүй. Зүрхээ дагах явцдаа олон янзын хүмүүстэй харилцаанд орж үзэж ч мэднэ, энэ бүхэн “буруу” эсвэл “цагаа үрсэн” хэрэг биш юм. Магадгүй өөрийн Ихэр Дөлтэйгөө нийлхийн тулд тэр бусад хүмүүсээс сурах зүйл, тэр харилцаануудаар дамжуулан анагаах зүйлс ч байсан байж мэднэ. Зүрх тань таныг буруу залдаггүй.
“Зүрхээ дага” гэхээс илүү бодитойгоор Ихэр Дөлийгөө таних аргыг та хүсэж байвал Хайрын Хүснэгт (Love List) хийж болно: энэ нь танд таалагддаг төрлийн хүний зан чанаруудын жагсаалт юм. Сүнслэг үү эсвэл логик хүн үү, хөгжилтэй үү эсвэл нухацтай юу, өвөрмөц үү эсвэл прагматик уу, амьтанд хайртай юу, гэр бүлээ дээдэлдэг үү, адал явдалд дуртай юу, нөхөрсөг олон найзтай юу гэх мэт утга учиртай зан чанаруудад анхаарлаа хандуулаарай. Нурууны өндөр ба нүдний өнгө гэх мэт өнгөц зүйлс Хайрын хүснэгтэд оролцохгүй ба энэ хүснэгтийг хүний “Хувийн Үнэлэмж” дээр суурилуулах нь зөв байна.
Таны Ихэр дөл анх танилцах үед энэхүү жагсаалтад төгс тохирохгүй байж болно. Жишээлбэл, тэд эхэндээ 70% тохирч болох бөгөөд үлдсэн 30% нь ердөө потенциал төдий байх боломжтой. Анагаалтын эрхээр аяндаа 100% болно. Эцэст нь Ихэр дөл тань таны хайрын хүснэгтэд заавал 100% нийцдэг. (Та өөрөө бас өөрийнхөө хайрын хүснэгтэд хэр нийцэж байгаагаа шалгаж үзээрэй.)
Тиймээс та заавал "Миний Ихэр дөл хэн бэ?" гэж шаналж, хичээл зүтгэл гарган байж хайж эрэх шаардлагагүй. Зүрх сэтгэлээ дагах нь өөрөө Хайрын сонголт юм. Хэрэв та хэн нэгэнтэй үерхэхийг хүсвэл тэр мэдрэмжээ дага. Хожим нь тэр харилцааг хүсэхгүй болбол больж болно. Зүрх тань өөрөө бүхнийг зохицуулаад чиглүүлээд өгнө. Эцэст нь бас л ялгаагүй таны зүрх л “энэ бол миний Ихэр Дөл мөн байна” гэж хэлж өгдөг ба энэ нь л баттай байдаг. (Зүрхний хэлж буй зүйлс нь наалдуулах, хамаатуулах, чангаах, батлах гэж хэт их хичээх зүйлс байхгүй юм шүү, учир нь наалдах ба чангаах гэдэг нь хайр бус айдас суурьтай мэдрэмж билээ.)
Та "буруу" хүнтэй үерхлээ ч гэсэн Ихэр дөлөө алдана гэсэн үг биш юм. Та зүрхээ дагаж байгаа цагт ямагт зөв замдаа байх болно.
Ихэнх хүмүүс зүрхээ дагадаггүй учир л Ихэр Дөлийгөө олдоггүй. Үүний шалтгаан нь хайрыг өөр зүйл гэж андуурахтай холбоотой байна. Жишээ нь би урьд нь Хайр гэдэг бол хүчлэх явдал гэж боддог байсан. Энэ үед буруу хүнийг Ихэр Дөлөө гэж өөртөө итгүүлэх гэж их хүчлэдэг байсан, бас нөгөө талаараа Жинхэнэ Ихэр Дөлтэйгөө нийлчихвэл бид хоёр нэгнээ байнга хүчилнэ гэж далд ухамсраараа итгэж байсан тул Ихэр Дөлтэйгөө нийлэх хугацаагаа хойшлуулаад л байсан. “Хайр бол хүчлэлт” гэдэг бодлын алдааг анагаах үед тун удалгүй жинхэнэ Ихэр Дөлөө олж маш хурдан нийлж байсан.
Гэхдээ эцэст нь бол… Ихэр дөлөө олж түүнийг зөв танихын тулд та заавал бүхнийг төгс мэдэж эсвэл төгс анагаасан байх албагүй. Та ерөөсөө л Хайрыг л сонгож зүрхээ л дагаж, зүрхээ хүндэлсээр байхад л хангалттай.