← Нэвтэрхий Толь

Ихэр Дөл / Twin Flame

Ихэр дөлийн тухай түгээмэл буруу ойлголтууд

Ихэр дөлүүд зөвхөн түр л нийлж, нэгнийхээ шархыг сөхөж нэгэндээ хичээл өгчхөөд салах учиртай хүмүүс гэх яриа түгээмэл билээ.

Энэ үнэн биш.

Мөн Ихэр дөлийн харилцааг асар их зовлонтой, хортой токсик харилцаа ч гэж хүмүүс их ярьдаг, энэ бас үнэн биш. Ихэр дөлийн замд өвдөлт, салалт, хатуу хичээл сургаалууд тохиолдож болох ч гэлээ энэ нь Ихэр дөлийн харилцааны гол утга биш юм.

Бусад түгээмэл буруу ойлголтуудаас хуваалцъя:

- Ихэр Дөлүүд зөвхөн "5D" буюу таван хэмжээст ертөнцөд л хамт байх боломжтой, махан ертөнц буюу энэ амьдрал дээр хамт байх боломжгүй гэх буруу бодол.

- Ихэр Дөлүүд зөвхөн эрэгтэй хүн ба эмэгтэй хүн хоёрын дунд оршино гэх буруу бодол.

- Ихэр Дөлүүд заавал өндөр насны зөрөөтэй гэх буруу бодол.

- Ихэр Дөлүүд заавал яг адил нас, мэргэжил эсвэл ивээл жил ордтой байх гэх буруу бодол.

- Ихэр Дөлүүд заавал нэгэнтэйгээ төстэй царайтай гэх буруу бодол.

- Ихэр Дөлүүд заавал бага насандаа нэг газар мэндэлсэн байх, гэх буруу бодол.

- Зөвхөн азтай цөөн хүмүүс Ихэр Дөлтэй байдаг гэх буруу бодлууд байна.

Ихэр Дөлийн харилцааг ийм гаднын нөлөөлөл шийддэггүй. Дээр дурдсан зүйлс Ихэр Дөлийн хосуудад түгээмэл байдаг байж болох зүйлс мөн, гэхдээ заавал ийм байх албагүй. Жишээ нь ижил хүйстэй хүмүүс ч Ихэр Дөлүүд байх боломжтой. Ихэр Дөлүүдэд ивээл жил ба орд хамааралгүй ба орд ба жил нь нэгнийхээ зохицол гэхээс илүү энэ насандаа хамтдаа юуг хийх гэж ирсэнтэй нь илүү холбогдоно. Ихэр Дөлүүд өөр улс орнын хүмүүс ч байх боломжтой, багадаа огт нэгэнтэйгээ тааралдаагүй байж болно. Бас Ихэр Дөлийн харилцаа эхнээсээ дуустал маш амгалан тайван, огт токсик бус, харин ч нөөлөгтэй дулаахан байх боломжтой билээ.

Ихэр Дөлүүд хувийн хөгжил, амьдралаас сурах сургаалаа хатуу суръя гэж байгаа бол үүнийг та болон таны Ихэр Дөл биелүүлээд нээрээ л сургаалыг нэгэндээ хатуу зааж мэднэ. Бас таны үүрч ирсэн амьдралын зорилгоос хамаарч амьдралд хэцүү зүйлийг туулах уу, ихэр дөлтэйгөө хэцүү нийлэх үү нь шийдэгдэж болно. Амьдралын хэцүү амархан, барцад садаа ивээл гэх ийм том сэдвийг цөөн өгүүлбэрээр хайрцаглашгүй бизээ.