Ихэр Дөл / Twin Flame
Ихэр дөл мөн эсэхийг баталгаажуулах
Хэн нэгнийг өөрийн Ихэр Дөл мөн гэж батлахад надад ажиглагддаг хамгийн том зүйлсийн нэг бол анагаалт хийх тусам та хоёрын хувь хүний ялгаа арилж байна уу, эсвэл улам тодорч байна уу? гэдэг зүйл.
Ихэр Дөл хоёр гаднаасаа маш өөр хүмүүс шиг харагдаж болно. Нэг нь ажиллаж байхад нөгөө нь гэртээ амарч байж болно. Нэг нь маш нийтэч байхад нөгөө нь хүмүүстэй харилцахаас зайлсхийдэг байж болно. Зан араншин, сонирхол ба хобби, амьдралын нөхцөл, өөрийгөө илэрхийлэх хэлбэр хүртэл өөр байж болно.
Гэхдээ гаднах үйлдлээс илүүтэй тэр үйлдлийн цаана ямар сонголт, ямар үнэлэмж байгааг харах нь чухал.
Жишээ нь нэг хүн маш хөдөлмөрч байхад нөгөө хүн нь ажилгүй гэртээ байна гэж бодъё. Гаднаас нь харахад тэд тэс өөр мэт. Гэхдээ гэртээ байгаа хүн залхуугаасаа бус, хүнд нөхцөл байдал туулж байгаа, амрах шаардлагатай байгаа эсвэл асар их дотоод ажил хийж байгаа бол хоёулаа хөдөлмөр, хариуцлага, өөрийгөө хөгжүүлэхийг яг адилхан үнэлдэг байж таарна.
Харин нэг нь хөдөлмөрлөж, нийгэмдээ хувь нэмэр оруулахыг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг байхад нөгөө нь бусдаар тэжээлгэж, хариуцлагаас зайлсхийхийг үнэхээр илүүд үздэг бол энэ нь зүгээр л нэг “ондоо гадаад илэрхийлэл” биш. Тэдний суурь үнэлэмж өөр байна.
Тиймээс үйлдлийн суурь чиглэлийг ажиглаарай.
Та хоёр анагааж, өөрсдийн талаарх бодит үнэнийг олж харж чаддаг болох л тусам гаднаа маш өөр харагдаж байсан зүйлсийн цаана та хоёр үнэндээ угтаа яг л адил зүйлийг сонгодог, хүсдэг, хийдэг байжээ гэдэг нь тодорно.
Анагаах тусам “Бид хоёр чинь үнэндээ тэс өөр зүйл хүсдэг юм байна. Бидний үнэлэмж өөр юм байна. Би энэ хүнийг өөртэйгөө нийцүүлэх гэж их хичээж явжээ” гэсэн тодорхой байдал улам нэмэгдэж байвал тухайн хүнийг Ихэр Дөл мөн эсэхийг дахин нэг тунгаагаарай.