← Нэвтэрхий Толь

Ихэр Дөл / Twin Flame

Ихэр дөл, каталист, үйлийн үрийн харилцаа

Ихэр дөлийг ойлгоход хэцүү байдаг нэг шалтгаан бол хэд хэдэн тэс өөр харилцааг хооронд нь андуурдагтай холбоотой.

Ихэр дөлийн харилцаа бодитой байхын тулд заавал заваан, эмх замбараагүй, өвтгөсөн эсвэл тогтворгүй байх албагүй. Үнэндээ амар амгалан байх нь элбэг бөгөөд Ихэр дөлийн харилцааны зохицол илүү "байгалиараа", таатай байх нь Ихэр Дөлийн харилцааны гол төлөв гэж би анзаардаг.

Каталист буюу ихэвчлэн Хуурамч Ихэр дөл гэж нэрлэгддэг хүн нь Ихэр дөлтэй гайхалтай адилхан харагдаж чаддаг. Каталист харилцаа нь асар их таталцал, өвдөлт, тэмүүлэл, тольдолт болон сүнсний өсөлт хөгжлийг бий болгодог. Каталист буюу Хуурамч Ихэр Дөл нь (ХУД хаха) таны жинхэнэ Ихэр Дөлтэйгөө нийлэхэд садаа болж буй ГОЛ садаануудыг танд өөрт тань байн байн илрүүлдэг хүн юм. Энэ харилцаа нэлээн шархтай байдаг.

Үйлийн үрийн харилцаа буюу Кармик нь бас нэг өөр үүрэг гүйцэтгэдэг харилцаа шиг санагддаг. (Би үйлийн үрийн харилцааг Ихэр дөл шиг тийм гүнзгий судлаагүй тул тэдний талаарх миний одоогийн ойлголт тийм гүн биш шүү. Гэхдээ өөрийн хэмжээнд үүний талаар "хөөрхөн" мэднэ ээ гэж боддог.) Миний ажигласнаар тэд тухайн хүний дахин дахин хийсээр байгаа нэг эсвэл хэд хэдэн ХОРТОЙ сонголтын үр дагавартай нь маш хүчтэй нүүр тулуулах зорилготой харилцаа юм шиг харагддаг.

Энэ гурвыг энгийнээр ялгая:

- Ихэр дөл: "Хайр руу илүү гүнзгийрцгээе." "Эерэг сонголтууддаа хамт баясаж, сөрөг сонголтуудаа хамт цэвэрлэе."

- Каталист / Хуурамч Ихэр дөл: "Та Ихэр дөлөө хүсэж байна гэж үү? За, сайн байна. Та хоёрыг салгаж буй яг уг садаа сонголтууд тань ЭНЭ БАЙНА МАЙ."

- Үйлийн үрийн харилцаа: "Энэ хортой сонголтыг үнэхээр хийсээр байх уу? Ийм төрлийн зовлонд үнэхээр ашиг байна уу?"

Эдгээр тайлбарууд нь зориуд энгийн байгаа ч нэгэн чухал ялгааг харуулна: Ихэр дөлийн харилцаа нь зөвхөн өвдөлт шаналал болон хүчтэй мэдрэмжийн талаар биш юм.

Үнэндээ, ихэнх хүмүүст хамгийн их анзаарагдалгүй өнгөрдөг нэг боломж бол эсрэгээрээ байдаг явдал юм.

Зарим хүмүүс харилцаа нь дэндүү амар амгалан, аюулгүй, тав тухтай, байгалийн жамаараа байдаг учраас л жинхэнэ Ихэр дөлөө "зүгээр л нэг soulmate” гэж андуурч амьдарсан байдаг. Тайван харилцаатай Ихэр Дөлүүд өөрсдийн харилцаандаа онцын ач холбогдол өгөөгүй тул үүний талаар онлайнаар яриагүй байдаг, өөрсдөө ч өөрсдийгөө ИД гэж мэдээгүй байх нь элбэг. Гэхдээ дотроо бол "бид хоёрт нэг учир байгаа даа" гээд л бодоод яваад байсан байх нь элбэг. (Учиртай хоёр толгой, хаха)

Ихэр дөлийн амар амгалан байдал хоосон эсвэл хөдөлгөөнгүй мэдрэгддэггүй. Дулаахан ба амьд мэдрэгддэг. Хоёр хүн хоёулаа үргэлжлүүлэн өөрчлөгдөж, анагаагдаж, тэлж, өөрсдийнхөө жинхэнэ дүр төрхийг олохын зэрэгцээ харилцаа нь амар амгалан хэвээр оршиж чаддаг. Гэхдээ мэдээж драмд дуртай Ихэр Дөлүүдийн харилцаа байнга драматай ч байх боломжтой :)

Хэт их салалт, нийлэлт эсвэл зөрчил мөргөлдөөн туулж буй хүмүүс үүний учир ба тайлбарыг хайж байх явцдаа Ихэр Дөлийн харилцаа гэх дүгнэлтэд хүрсэн байж болдог. Тийм учир онлайн орчин дахь ИД харилцааны талаарх дийлэнх мэдээлэл шаналалтай өнцгөөс байдаг билээ.

Харин Ихэр дөлтэйгээ амар амгалан амьдарч буй хэн нэгэн зүгээр л: "Би өөрийнхөө хүнийг олчихлоо" гэж бодоод, Ихэр дөлийн талаар огт хайж судлахгүй буюу санаандгүйгээр Ихэр Дөлийн харилцааны талаарх ярианд өөрийн туршлагаас нэмэрлээгүй байж бас болно.