← Нэвтэрхий Толь

Дөрвөн Багана / Four Pillars

4-р багана: Дурлалт хосууд (бүрэн биш)

Дөрвөн Баганын хамгийн сүүлийнх нь Дурлалт Хосуудын харилцаа юм. (Lovers)

Энэ Баганын тухай би одоогоор бүрэн ойлгож амжаагүй гэдгээ мэдэгдье. Тийм учир өдийг хүртэл цуглуулсан таамаглалуудаасаа л хуваалцъя. Энэ Баганыг сайн ойлгосон өдрөө энэ постыг шинэчлэн бүрэн болгож өгье.

*Ихэр Дөлтэйгөө нийлсний дараах эхний жилүүдэд би өөрийн дотоод хүүхэд, нөхөгдөөгүй хүүхэд насныхаа хэрэгцээнүүдийг илүү ихээр нөхөх үеийг туулж байгаа. (Age Regression) Тиймээс “том хүний” Дурлалт Хосын Багана маань одоогоор бусад Багануудаасаа арай бага судлагдсан байна аа. (Бусад хүмүүс бас Ихэр Дөлийн харилцааныхаа эхний хэдэн жил “хүүхэд шиг” болсоон гэж ярьдаг.)*

Миний одоогийн ойлголтоор Дурлалт Хосын Багана нь зөвхөн гоё бэлгийн харилцаа, романтик болзооны тухай биш байж магадгүй. Гэхдээ мэдээж энэ зүйлсээр арвин.

Бэлгийн харилцаа, романтик байдал, хүсэл тачаал, бие биедээ татагдах байдал нь энэ баганын нэг хэсэг зайлшгүй мөн. Гэхдээ энэ Багана зүгээр л халуун болзоо гэхээс илүүтэйгээр Ихэр Дөлийн нэгдэлд буюу харилцаанд шинэ энерги оруулж ирдэг зүйл байж магадгүй. Амьдралын эрч буюу Lifeforce-ийг шинээр үүсгэдэг зүйл байж магадгүй юм. Бас "Ихэр Дөлийн бэлгийн харилцаа бол сүнслэг зүйл" буюу гүн анагаалтын хэрэгсэл гэж бусад туршлагатай хосууд ярьж байхыг ч би сонссон. Энэ нь ч надад үнэн санагдаж байгаа. Нөгөө талаараа бэлгийн харилцааг Ихэр Дөлүүд тогтмол хийх нь сүнсний ариун цэврийг сахих нэг арга гэж ярьж байхыг ч сонссон 😅.

Халуун болзоо, хамт бүжиглэх, амьдрал ба махан биеийн таашаалыг амсах нь бас л Ихэр Дөлийн амьдралын зорилготой шууд холбоотой мэт санагдах үе ч байна. "Төхөөрөмжийн түлш" буюу "Төхөөрөмжөө тордох" үзэгдэл ч юм шигээ. Төхөөрөмж гэдэг нь хүний сүнс ба махан бие.

Ямар ч байсан Ихэр Дөлийн "Дурлалт Хосын" багана нь гүн хувирал, гүн таашаал кайф, сүнсний энерги тэнцвэржүүлэлт, гүн анагаалт гэх мэт олон ЧУХАЛ зүйлтэй холбогддог мэт санагдаж байгаа. Бусад харилцаанд бол болзоо ба бэлгийн харилцаа нь "хэрэгцээ хангах" зүйл төдий байж үүнээс илүү гүнзгийрж чаддаггүй юм шиг санагдаж байгаа.

Та энэ талаар юу гэж бодож байна вэ?